Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Бургаснаас зүүгдэж байсан хоёр хүүхдийг аварчээ
00

Сүүлийн үед гол усны осолтой холбоотой дуудлага мэдээлэл их ирэх болсон. Тэгвэл НОБГ-ын алба хаагчид бургаснаас зүүгдэж байсан хоёр хүүхдийг эсэн мэнд аварч, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4-р хороо Хүннү моллын урд Яармагийн гүүрнээс баруун тийш бага насны хүүхэд бургаснаас зүүгдээд живэх гээд байна гэсэн дуудлагаар Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад Б.Отгонбаяраар ахлуулсан 6 алба хаагч 1 автомашинтай очиж аврах хантааз ашиглан бага насны 2 хүүхдийг усанд осолдох эрсдэлээс хамгаалж аварч ажилласан байна.



