Дахин нэг иргэн хиймэл нууранд живжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:гол ус, завьс эргүүл/213891685_331428215153840_7730782589801918169_n.jpg

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар хиймэл нууранд нэг иргэн живсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход “Говийн шилмэл зам” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд тус компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн байжээ.

Тус иргэнийг олохоор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.