Говь-Алтай аймаг энэ сарын 14-15-ны өдрүүдэд баяр наадмаа үзэгчгүй зохион байгуулна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:5926/иргэн 4 (1).jpg

Говь-Алтай аймаг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн баяр наадмыг үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, хаалттай зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоол гарсан байна.