Талибанчууд газар нутгаа өргөжүүлсээр Афганистаны нутаг дэвсгэрийн тал орчим хувийг эзэлж эхэллээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:нгш.jpg

Сүүлийн 20 жилийн хугацаанд Афганистаны хяналтын газрын зураг байнга өөрчлөгдөж байгаа бөгөөд дахин сэргэж буй Талибан бүлэглэлүүд 2001 онд Засгийн эрхээс чөлөөлөгдсөнөөс хойш сүүлийн хоёр сарын хугацаанд Афганистанд газар нутгаа өргөжүүлсээр нийт нутаг дэвсгэрийн тал орчим хувийг эзэлж эхлээд байна.

legacy:3111.png

Хойд Кундуз, Сар-э-Пул, Талокан, Шеберхан болон баруун өмнөд хэсэгт Заранжид Талибан бүлэглэлүүд олноор суурьшиж эхэлсэн байна.

Афганистанд хийсэн судалгаагаар зэвсэгт цэргүүд улс даяар, тухайлбал хойд болон зүүн хойд, Газни, Майдан Вардак зэрэг төв мужуудад хяналт тавин ажиллаж байна. Мөн баруун зүгт орших Герат, өмнөд хэсэгт орших Кандагар, Лашкар Гах хотуудыг хааж байгаа аж.

Эх сурвалж: BBC