ЗГ: Оюутнуудыг өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулалтай ургац хураалтад хамруулна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:Mendsaihan said/235824675_236309285052689_1923388194952616907_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Тэгвэл Ургац хураалтын ажилтай холбоотой мэдээллийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын талаарх Засгийн газрын тогтоол батлагдаж гарлаа. Энэ жил өмнө жилүүдээс их ургацыг хурааж авах төлөв ажиглагдаж байна. Тариаланчид маань намрын ургац хураалтын бэлтгэл ажилдаа орсон. Энэ онд 616 мянган га талбайд үр тариа тарьсан, үүний 416,8 мянган га-д улаанбуудай, 19,1 мянган га-д төмс, 9,4 га-д хүнсний ногоо, 86,4 мянган га-д тосны ургамал, 4,7 мянган га-д жимс жимсгэнэ тариалсан.

Одоогоор хамгийн чухал асуудал бол ургац хураалтыг бүрэн хийхэд ажиллах хүч чухал байна. Иймээс их дээд сургууль болон МСҮТ-ийн оюутан залуус, цэргийн алба хаагчид болон ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр Засгийн газрын тогтоол гаргалаа. Урамшуулал өдрийн 50 мянган төгрөг гэж ААН-үүд мэдэгдсэн. Мөн сонирхож буй иргэд ч хамрагдах боломжтой. Сонирхож байгаа иргэд ХХААХҮЯ-нд бүртгүүлнэ" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    ЭХ ОРНЫ НҮҮР ЦАРАЙ ШҮҮ2021/08/12

    ОЮУТНУУДЫГ НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАНД ОРОЛЦУУЛАХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ ХУУЧИН ЦАГТ ГЭЖ ХЭЛЭХ БОЛОХ ГЭЭД БАЙНА 1990 ОНООС ӨМНӨХ ҮЕИЙН ОЛОН ЗУУН МЯНГАН ОЮУТАН ЭХ ОРНЫ НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАНД ОРОЛЦОЖ НАМРЫН АЖЛЫГ ТЭДНИЙ ХҮЧЭЭР Л НУГАЛДАГ БАЙСАН НЬ БОДИТ ҮНЭН,ИНГЭЛЭЭ ГЭЭД ХАРИН Ч ХӨДӨЛМӨРИЙН ХАТУУЖИЛ ОЛЖ ХАМТ ОЛОН САЙН БҮРЭЛДЭН ТОГТДОГЫГ ТЭР ЦАГ ҮЕД АЖИЛЛАЖ БАЙСНЫ ХУВЬТД САЙН МЭДЭЖ БАЙНА. ХӨДӨЛМӨРӨӨС ХОЙШ СУУХ ЭРХ БАЙХГҮЙ ТЭР ЦАГ ҮЕД АЖИЛЛАЖ БАЙСНААРАА БАХАРХАЖ ЯВДАГ ДАА,ЗАЛУУС ЧАДНАА ТЭДЭНЛД ИХ ХҮЧ БИЙ ШҮҮ