Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сэрэмжлүүлэг: Хүүхдийн тоглоомын талбайгаас могой олджээ
10

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт болон рашааны могой олдсон дуудлага бүртгэгдэх болсон талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 11-нд хүүхдийн тоглоомын талбайгаас могой олдсон талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Иймд иргэдийг хүүхдийн тоглоомын талбайд хүүхдүүдээ агаарлуулж, салхилуулахдаа анхаарал сэрэмжээ алдалгүй болгоомжтой байхыг сануулж байна.
Ц.Янжиндулам



