С.Эрдэнэ: Би УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй

Улс төр
Б.АмарбаясгаланУнших: 1 мин
20
legacy:Erdene gishuun/177420173_1801271680055392_9090434094699865895_n.jpg

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр, "Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Г.Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив. Нэгдүгээрт, Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргаагүй. Хоёрдугаарт, АН нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа. Гуравдугаарт, С.Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн" гэжээ.

Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив! 1-рт СЕХ-оо шийдвэрээ гаргаагүй 2-рт АН-нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа 3-рт Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн!!

— С.Эрдэнэ (@serdenemn) August 11, 2021