Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар буцаан томилох шүүхийн шийдвэр гарлаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/thequint_2017-05_5f32f41c-f332-47ff-a916-d0348fc62c87_iStock-509230754 copy copy.jpg

Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох иргэний хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шийдвэр гаргажээ. Тэрбээр буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, НДШ, ЭМДШ-ийг нөхөн төлүүлэхийг нэхэмжилсэн байна.

Сануулахад ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нь энэ оны нэгдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдөөд байсан юм.