Цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг гурван сараар бэлдүүлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/233209536_561877044991965_8888277694245982289_n.jpg

Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд гурван сар хэрэглэх байдлаар бэлтгүүлнэ.

Дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлнэ.

-Нэг ангид 1 хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ

-Тухайн давхарт 3 бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана

-Өөр хоорондоо хамраалгүй байршилтай 3 болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ

Эрсдлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна.

- Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/

- Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх

- Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах

- Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах

- Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх

- Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх

- Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллах