Цахим хуралд оролцож байсан ээжийгээ санамсаргүй буудан хөнөөжээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:5474LLPNLFH3HLHU6B73SFABAE copy.jpg

Флорида мужийн нэгэн эмэгтэй Zoom видео хурлын үеэр утсаар ярьж байхдаа санамсаргүйгээр хүүхдэдээ буудуулан амиа алджээ. Мөрдөн байцаагчид бага насны хүүхдийн гарт ойр газар сумтай буу орхисноос энэ хэрэг гарсан гэж таамаглаж байгаа аж.

Бага насны хүүхэд гэрээсээ буу олж, ээжийгээ цахимаар хуралтай байх үед нь санамсаргүйгээр гал нээж, толгойн тус газар нь оножээ. Улмаар 21 настай ээж нь нас барсан байна.

Цахимаар хуралдаж байсан хүмүүсийн нэг нь буун дуу гарсны дараа эмэгтэйг унахыг хараад цагдаад дуудлага өгчээ. Тэрбээр тухайн үед хүүхдийн дуу сонссон талаараа цагдаад мэдээлсэн байна.