УИХ-ын гишүүн асан О.Батнасан “Монголын төмөр зам“ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдов

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан О.Батнасанг томилжээ.
О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Тэрбээр:
1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль,
1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр,
2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр,
2014-2016 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.
Тэрбээр,
1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан.



