Тайванийн засаг захиргааны өдөөн хатгасан үйлдлийн хариуд БНХАУ Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт хийнэ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин 1 сек
20
legacy:Умаахан зураг/0818/хя.png

Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/ Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт хийнэ гэж ХАЧА-ийн Зүүн бүсийн байлдааны ажиллагааны командлалын албан ёсны төлөөлөгч Ши И мэдэгдэв.

Түүний мэдэгдсэнээр, цэргийн сургуулилтыг Тайванийн засаг захиргаа болон Вашингтоны өдөөн хатгасан үйлдлийн хариуд хийж байгаа аж.

Уг сургуулилтад оролцох байлдааны хөлөг онгоцууд, шумбагч онгоц эсэргүүцэгч нисэх онгоцууд болон сөнөөгч онгоцуудыг мягмар гарагт Тайваниас баруун урагш болон зүүн урагш илгээжээ.

Ши Игийн мэдэгдсэнээр, сүүлийн үед АНУ, Тайвань "Удаа дараа өдөөн хатгасан үйлдэл хийж, Тайванийн тусгаар тогтнолын талаар ноцтой худал дохио өгч, Хятадын бүрэн эрхэд ноцтойгоор халдсаны зэрэгцээ Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулжээ. “Энэхүү сургуулилт нь Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчдийн явуулж буй өдөөн хатгалга, гадны хөндлөнгийн оролцоонд өгч буй хатуу бөгөөд шударга хариу үйлдэл юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 11-нд АНУ, Тайванийн төлөөлөгч нар Далайн эргүүлийн салбарт хамтран ажиллах санамж бичгийн дагуу хамтарсан уулзалт хийжээ. Уг санамж бичигт гуравдугаар сард гарын үсэг зурсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд ажиглагчийн статус авахад Тайваньд АНУ-ын Төрийн Департаментаас дэмжлэг үзүүлэх талаар заасан хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим наймдугаар сарын 6-нд баталжээ. Вашингтон Тайбэйг чуулганд урихыг идэвхтэй дэмжиж байгаа юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    СҮР2021/08/19

    Үнэн маш зөв ярьж ыайна аа.Нүүрсээ хятадруу битгий гарга Ангил,Америкт гаргах хэрэгтэй тэд манай үнэнч холбоотон тул зүгээр л өндөр үнээр үнээр авнаа.Хүнсээ ч мөн ялгаагүй Америаас ав.Баях орон тул 3-хан сая хүний хоолыг зүгээл үнэгүй шидчихнээ

  • Ү
    Үнэн2021/08/18

    Тайвань тусгаар улс байхыг хүсвэл АНУ-ын хамгаалалтанд байх хэрэгтэй. Өмнөд СОлонгос ч мөн адил Хойд Солонгосоос тусгаар байх бол АНУ-ын цэргийн баазыг байлгасан нь дээр. Үгүй бол Афганистан шиг дороо эзлэгдэнэ. Монгол ч адил эрсдэлтэй улс. Хятадуудад итгэж болохгүйг 1000 жилийн өмнө л хаад хэлж байсан. Гэтэл одоогийн АН, МАН бүгд л эрлийз, ургвагчдаар дүүрч улс орныг Хятадын нөлөөнд оруулж, уусгах гээд байдаг боллоо. Том том уурхайгаа өгөх, баялгаа зөөх, иргэдийг нь ажилчин нэрээр оруулах, монгол хүнтэй гэрлүүлэх, малчин болгох, мах болон хүнсний зах зээлээ тэдэнд алдах, Монголд шинээр үйлдвэр бариулахгүй байх, аль болох хятад бүтээгдэхүүнийг зөөн авчрах, улмаар ард түмнийг ажилгүй, ядуу байлгаж, улс орноороо хятадын өрөнд унаж, газар нутгаа оронд нь өгөх гэх мэт хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. БИд тусгаар тогнолоо хамгаалъя гэвэл энэ бүхнийг зогсоох, тэмцэх ёстой.