Л.Баттөр: Дельтагийн давалгаанаас илүү “Найр наадам“-ын давалгаа эхэлсэн

COVID-19
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/03/233722993_203609698399512_4445847081752301044_n-1.jpg

Халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа орон нутагт дельтавирусийн тархалт өндөр байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Тодруулбал, Улаанбаатарт 30 хувьтай байгаа бол Баян-Өлгий аймагт 80 хувьтай байна.

Тэгвэл ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр цахим хуудаснаа "Дельтагийн давалгаа гэхээсээ илүү "найр наадам"-ын давалгаа эхэлсэн шүү. Орон нутгуудад анхаарал сэрэмжтэй байгаарай" хэмээжээ.

Ховд аймагт гэхэд л 30 сорьцод шинжилгээ хийхэд 11-ээс нь дельтавирус илэрсэн билээ.