Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Америкийн цэргүүд Талибануудтай хэлэлцээ хийн нисэх онгоцны буудал дээр ажиллаж байна
Дэлхий дахиндUBn teamУнших: 1 мин
00

Америкийн цэргийн командлагчид нисэх онгоцны буудлын эргэн тойронд аюулгүй байдлыг хангах үүднээс Талибан дайчидтай хамтран ажиллаж байна.
Афганистан дахь АНУ-ын командлагч Питер Васели Кабулын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангахаар оргон зайлах гэж буй Америк, Афган иргэдэд хяналт тавихаар Талибануудтай хэлэлцээ хийх ажлыг удирдан зохион байгуулж байгаа аж.
АНУ-ын цэргүүд нүүлгэн шилжүүлэх нислэгийг амжилттай хийж, нисэх онгоцны буудлыг аюулгүй болгожээ. Нисэх онгоцны гадна хэсэгт суун зорчих оролдлого хийж буй иргэдийг анхаарлын төвд хянаж байгаа юм.




