Английн Ерөнхий сайд нүүлгэн шилжүүлэлтэд оролцож буй Америкийн цэргүүдийг энэ сарын 31-ныг хүртэл ажиллуулах хүсэлтэй байна

АНУ болон Их Британийн цэргүүд Афганистанд Афганистанд үргэлжилж буй нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг удирдан зохион байгуулж байна.
Их Британийн Ерөнхий сайд нүүлгэн шилжүүлэлтийн ажилд оролцож буй Америкийн цэргүүдийг энэ сарын 31-ныг хүртэл ажиллуулах хүсэлтэй байгаагаа АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байденд илэрхийлэх гэж байгаа аж. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэхүү хүсэлтээ мягмар гарагт болох G7 дэлхийн удирдагчдын яаралтай уулзалтын үеэр хийхээр төлөвлөжээ.
АНУ-ын зүгээс цэргүүдээ татан авах шийдвэр гаргаад буй харин Их Британийн зүгээс нөхцөл байдлыг тогтворжтол цэргүүдээ гаргах шийдвэрийг яаравчлан гаргахгүй бөгөөд цэргүүдээ хэзээ эргүүлэн татах талаар тодорхой огноо байхгүй талаар мэдэгджээ.



