Их Британид болсон хөгжмийн фестивалд оролцсон 5000 орчим хүнээс халдвар илэрчээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:uol.jpg

Их Британид энэ сарын 11-15-ны хооронд зохион байгуулагдсан "Boardmasters" хөгжмийн фестивалд оролцсон 4700 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Тус улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хавьтал болсон, халдвар авсан байж болзошгүй бусад хүмүүсийг олж тогтоож байна. Тус улсад долдугаар сарын 20-нд 40,000 орчим тохиолдол бүртгэгдэж байгаад наймдугаар сарын 5-нд буурч 25,000-д хүрч байсан бол фестивалиас хойш халдварын тархалт дахин хүчээ аван ойрын өдрүүдэд 33,000-35,000 тохиолдол бүртгэгдэж байгаа аж.