Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХБНГУ-аас Хятадад суугаа Элчин сайд тодорхойгүй шалтгаанаар амиа алджээ
00

ХБНГУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдаар шинээр томилогдсон Ян Хекер 54 насандаа таалал төгссөн тухай Герман Улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.
Холбооны Гадаад хэргийн яамнаас "ХБНГУ-аас Хятадад суугаа Элчин сайд гэнэт нас барсныг бид мэдсэндээ гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна" гэжээ.
Дипломатчийн гэнэт нас барсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байна.



