Хятадын сошиал медиа сайт BTS хамтлагийн фэнүүдийн бүртгэлийг түр зогсоожээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:эжсс.jpg

БНСУ-ын BTS хамтлагийн гишүүн Парк Жи Миний 26 насны төрсөн өдөрт зориулан түүний Хятадад дахь шүтэн бишрэгчид нь хандив цуглуулж олон улсын нисэх онгоцны гадна хэсэгт зураг зурж, чимэглэжээ.

The First in the world—Customized Exclusive Airplane in cooperation with Jeju Air

Period: 9.1-11.30
Flight Number: HL8087

Note: The route may be changed due to some special reasons, please download Flightradar24 to check the flight information. pic.twitter.com/vp6AMpqjgd

— PARKJIMINBAR👑 (@JIMINBAR_CHINA) September 1, 2021

Чэжү Эйр компанийн захиалсан онгоцны зургууд өнгөрсөн долоо хоногт Хятадын цахим сүлжээнд цацагджээ.

500 сая орчим хэрэглэгчтэй Weibo платформоос дээрх ажлыг зохион байгуулж, мөнгө цуглуулсан шүтэн бишрэгчдийн бүртгэлийг түр хугацаанд түтгэлзүүлжээ.

Тухайлбал, хууль бусаар хөрөнгө босгосон гэх үндэслэлээр 21 хүний бүртгэлийг 60 хоногийн хугацаанд Weibo платформ ашиглах эрхийг хасчээ.