Талибанчууд Афганистан эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хоригложээ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0909/афган.jpg

Талибуудын коммиссын тэргүүн Ахмадулла Васик SBS News агентлагт өгсөн ярилцлагадаа Талибан засаглаж байх үед Афганистаны эмэгтэйчүүд спортоор хичээллэх боломжгүй хэмээн мэдэгджээ.

Тэрбээр энэ тухайгаа тайлбарлахдаа "Тэдний нүүр царай болон бие ил гарч магадгүй. Эмэгтэйчүүдийг ийм байдлаар харахыг ислам зөвшөөрөхгүй. Медиа хөгжсөн эрин зуунд хүмүүс тэдний гэрэл зураг, дүрс бичлэгийг харчихна. Исламын эмират эмэгтэйчүүдийг крикет болон бусдад харагдах спортоор хичээллэхийг зөвшөөрөхгүй" хэмээжээ.