Манай улс 188,370 тун Пайзер вакциныг хүлээн авлаа

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Vaktsin/зураг11 (19).jpg

Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй тусламжийн хүрээнд 188,370 тун Пайзер вакциныг Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өчигдөр буюу есдүгээр сарын 8-нд хүлээн авлаа. Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна.