Прокурор асан Ш.Нямдорж хэргээ хүлээсэн тул шүүхээс 200 сая төгрөгийг нь хурааж, 14 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэлээ

Улс төр
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
340
legacy:Nyamdorj/Nyamdorj prokuror.jpg

АТГ-аас өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн газрын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг авлига албан тушаалын хэргээр баривчилж, 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Ш.Нямдоржийн гэр болон хувийн оффист нэгжлэг хийж их хэмжээний ам.доллар хурааж авч, түүнийг НПГ-аас яллагдагчаар тооцоод байсан билээ.

Тэгвэл түүний үйлдсэн хэргийг 9 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ш.Нямдорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээ өөрөө сайн дураараа хүлээж хуульд зааснаар үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт гаргаад байжээ.

Ингээд шүүхээс Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, 22.10 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг гэм буруутайд тооцож, хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгон хураажээ. Мөн түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Ийнхүү түүний хэрэг "хурдтайгаар" шийдэгдсэн нь өөрөө хэргээ хүлээсэнтэй нь холбоотой гэнэ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:340

СЭТГЭГДЭЛ (34)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хүн2021/09/15

    Яааасан энэрэнгүй шүүх вээ... Жаахан амарч байгаад ажилдаа орох юм бна тийм ээ....новшийн шүүх...

  • И
    Иргэн2021/09/14

    Авлигатай тэмцэх газар гэж бөөн авлига хээл хахуулийн газар шүүдээ

  • З
    Зочин2021/09/13

    Хуулиа өөрчил , ингэж болохгүй.

  • З
    Зочин2021/09/13

    Хуулиа өөрчил , ингэж болохгүй.

  • З
    Зочин2021/09/12

    Хорих хэрэгтэй хуулийн сахиулах хүн ингэж бөйхөд бусад хшн яах вэ

  • З
    Зочин2021/09/12

    жуковын арын саадыг сумъяабазар ерөнхий сайд 2 барилга бариулахгүй гэтэл шүүхээс Анандбазарт зөвшөөрлийг нь өгсөн шүү.дээд шүүхийг 100 хувь солихгүй бол тэрчигтээ авилгачид

  • З
    Зочин2021/09/12

    Өөр олон гэмт үйлдэлээ нууж илэрхий хэргээ хүлээгээд бушуухан салахын түүс болж дээ

  • Z
    Zochin2021/09/12

    Shiitgel bish shagnal l bnadaa buh hurungiig ni huraagaad buh nasaar ni horivol l naaduuld chini shiitgel bolno uu gehees gants udaagiin barigdsan 200 say gedeg chini bidnii udur dutmiin talhnii l mungiig ni avsantai yag ijil shuudee 2 jiliin daraa butsaj ajilaa hiigeel hahuuli avaal yvj bna naaduul chini

  • Э
    Эсэргүүцэж байна2021/09/12

    Албаа худалдаж цусалчаад өчүүхэн хэсгээ өгөөд зүгээр явчихдаг аан.гавъяат хуульч нь амиа хорлооо биз дээ.хүүхэд нь авилгаа шуудайлаад америк явчдаг аан.баасыг нь шахаж шалгах ёстой.явалддагийг нь хүртэл

  • З
    Зочин2021/09/12

    Дээд шүхийн Хосбаяр гэж авилгачин шүүгчийг АТГ яагаад шалгадаггүй юм бэ? Төр намын харьяалалтай тэдний хамгаалалтанд байдаг болохоор нь Хосбаярыг шалгадаггүй юм уу? Прокурорын мөрдөн байцаагч байхын л алдсан ядарсан цагдаа нараас авилга авдаг авилгачин байсан ш дээ! Шударга ёс где?

  • Г
    Ганбаатар.2021/09/11

    Авилгачдад ийм шийтгэл нэртэй урамшуулал олгохоор авилгыг дэмжээд байна гэж хэлэхээс өөр арга алга даа.

  • Г
    Ганаа2021/09/11

    Энэ нөхөр хэргээ хүлээж ,өөр зөндөөн прокурор,шүүгч Хосбаяр гэдэг новшийн хулгайчийг шалгах хэрэгтэй шүү,тэр бумтан шүүгч шүү дээ бүгдийн шалгаж,бүх хөрөнгийн хураах ёстой

  • З
    Зочин2021/09/11

    Хэргээ хүлээж бгаа нь ёс суртахуунтай бна .зөвшдээ бусад дээдсүүд ийм байгаасай

  • З
    Зочин2021/09/11

    Хэргээ хүлээж бгаа нь ёс суртахуунтай бна .зөвшдээ бусад дээдсүүд ийм байгаасай

  • З
    Зочин2021/09/11

    Үнэн өдөр юмаа 200 байтугай хахууль авсан байгаа ХҮҮК,оюулзагана 2с юу ч харах хэрэггүй адилхан хулгайч нар юм бна

  • O
    O2021/09/11

    Авилгын хэрэгт холбогдсон төр нийтийн албан хаагч 2жил завсарлаад дахиад албаа хашдаг хуультай юм уу. Төрийн албыг цэвэр авч явахад боловсон хүчин дутахгүй л санагдаад байна

  • З
    Зочин2021/09/11

    Шорондон хий наад торгууль чинь юуч бишшүү

  • З
    Зочин2021/09/11

    Хичнээн тэр бумаар хээл хахуул авчихаад 200 саяыг дээж маягаар өгөөд болоо юу шүүх гэж завхарсан газар болжээ!!!!!

  • З
    Зочин2021/09/11

    Монголын хууль мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаварлаж үйлчидэг гэдэг нь тодорхой харагдаж байна Ардын хүүхэд байсан бол шууд шоронд

  • З
    Зочин2021/09/11

    Хорьж суулгадаггүй ээ.

  • Д
    Давраагаад байна ш дээ2021/09/11

    Битгий давраад байгаарай новшнуудаа

  • З
    Зочин2021/09/11

    За зайлааа

  • З
    Зочин2021/09/10

    Хууль гууль болжээ

  • B
    Buud2021/09/10

    MAH гишүүн байхөө .Чаджын одоо яахав.

  • Д
    дугар2021/09/10

    зө зө. баригдахгүй бол яах байсан юм. Хусчихлаа уучлаарай, торго торго гээд л болоо юу

  • Д
    дугар2021/09/10

    зө зө. баригдахгүй бол яах байсан юм. Хусчихлаа уучлаарай, торго торго гээд л болоо юу

    • З
      Зочин2021/09/11

      Цэнгэл

      • З
        Зочин2021/09/11

        Бэлэн бгаа нь 200 сая байж урд нь бас л авилага авчил бсан бх даа амташсан хэрээ 13 дахин гэхийн үлгэр болжээ

  • З
    ЗОЧИН2021/09/10

    ТӨРД ТЭР ТУСМАА ХУУЛИЙН САЛБАРЫН ДЭЭД УДИРДЛАГАД ШУРГАЛСАН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮН ЭНЭ ЛУЙВАРЧИНД ЯЛ ЗАВШУУЛЖЭЭ !!!

  • Х
    хатан2021/09/10

    үхсс инкээл болоо юу?,ууланд аваачаад нуучихсан шуудайтай доллараа гаргад ирэр юм чинь таанужд яадын гээд баастай шүзэнгээ илэнд сууж байгаашдэ

  • З
    Зочин2021/09/10

    Энэ улсын хууль шүүхээс шударга эрх тэгш шийдвэр харалтгүй болжээ ялзарч мөхөхийн цондон доо

  • И
    ИРГЭН2021/09/10

    ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ИДЧИХЭЭД 14 САЯ ТӨГРӨГ ТӨЛӨХ ЮМ БОЛ ИХ АШИГТАЙ ҮЙЛДЭЛ БОЛЖ ЭНЭ ХҮНД.

  • З
    Зочин2021/09/10

    Өөр бусад үйлдэл хууль бусаар олсон мөнгө валют илрэх вий гэхээс айж буруугаа хүлээн зөвшөөрч шийдүүлсэн шдээ.

  • З
    Зочин2021/09/10

    За зайлаа ийм албан тушаалын хэргийг юун хялбаршуулсан аргаар шийдэх вэ шууд буудаж ал