Д.Баярболд: Хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/зураг11 (24).jpg

ЭМЯ болон холбогдох албаныхан коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2021 оны есдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт 69%, хоёрдугаар тундаа хүн амын 65% нь хамрагдаад байна.

Улсын дүнгээр 6100 жирэмсэн эх, 5813 хөхүүл эмэгтэй, 12-17 насны 258,577 хүүхэд вакцины нэгдүгээр тундаа хамрагдлаа. Хүүхдүүдийн хувьд нэгдүгээр тунгийн хамрагдалт 89,1%-тай байгаа бол хоёрдугаар тунгаа 78% нь хийлгэжээ. Хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн байна гэж үзэж байна" гэлээ.