18-аас дээш насныханд маргаашаас гуравдугаар тунг хийж эхэлнэ

COVID-19
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:pcr shinjilgeenii tseg/210214245_507124933886816_1900864533228922894_n.jpg

Манай улсад гуравдугаар тунгийн дархлаажуулалтын ажил ид өрнөж байна. Гуравдугаар тунг зөвхөн 55-аас дээш насныханд хийж байсан бол энэ сарын 13-н буюу маргаашаас 18-аас дээш насныханд хийж эхлэхээр болсон байна. Гуравдугаар тундаа хамрагдах хүсэлтэй иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгтээ очиж хийлгэх юм.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд "Дархлаа сэргээн тунгийн дархлаажуулалтад 55-аас дээш насны иргэд болон боловсролын салбар, хариу арга хэмжээний багийн ажилтан алба хаагчид хамрагдаж байгаа билээ. Одоогийн байдлаар 164 мянган иргэн дархлаа сэргээх тунд хамрагджээ. ЭМЯ-аас 18-аас дээш насны иргэддээ дархлаа сэргээх нэмэлт тунг Синофарм, Файзер вакцинуудаас сонгон сайн дурын үндсэн дээр хийх ажлыг есдүгээр сарын 13-наас зохион байгуулах шийдвэрийг гаргасан" хэмээн мэдээлж байсан билээ.