Венецийн кино наадмын дээд шагналыг үр хөндөлтийн тухай кино хүртжээ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/09100000/венец.jpg

Венецийн кино наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын дээд шагналыг 1960-аад оны үеийн Франц дахь хууль бус үр хөндөлтийн талаар өгүүлэх “Happening” уран сайхны кино хүртжээ..

Францын найруулагч Одри Диваны бүтээсэн энэхүү кинонд коллеждээ үргэлжлүүлэн сурахын тулд шоронд хоригдох, амиа алдах эрсдэлийг үл хайхран үр хөндүүлэх арга замыг эрэлхийлж буй бүсгүйн талаар өгүүлэх ажээ.

“Миний бие энэхүү киногоо уур хилэн, хүсэл зориг төдийгүй хэвлий, зүрх, тархиараа бүтээсэн юм” гэж О.Диван “Алтан арслан” шагналаа гардан авсныхаа дараа хэлжээ.

АНУ-ын Техас муж улсад жирэмсний зургаан долоо хоногтойгоос хойш үр хөндүүлэхийг хориглосон шинэ хууль шүүмжлэл дагуулсны дараа энэхүү кино гарсан юм. “Happening” киног Францын зохиолч Энни Эрногийн намтраас сэдэвлэн бүтээжээ.