Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь халамж хүртэж, төсвийн 30 хувийг халамжид зарцуулж байна

Улс төр
Б.АмарбаясгаланУнших: 3 мин 42 сек
200
legacy:post/8.14/241782569_217544747061877_6921863832806443441_n.jpg

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Уулзалтын үеэр нэгэн анхаарал татсан сэдэв бол халамжийн бодлоготой холбоотой тоон мэдээлэл байлаа.

Тоон мэдээлэлд, Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь нийгмийн халамж хүртэж буйг дуулгав. Үүнд, хүүхдийн мөнгө, цалинтай ээж, нийгмийн халамжийн тэтгэвэр, хүнсний талон гээд олон төрлийн халамжууд багтаж буй. Энэ жилийн хувьд Нийгмийн халамжийн санд 2.99 их наяд төгрөг буюу улсын төсвийн 30 орчим хувийг халамжинд зарцуулж буй тоо баримтыг дэлгэлээ.

Дээрх тоо баримтаас үзэхэд, 10 хүн тутмын 8 нь төрөөс халамж хэлбэрээр бэлэн мөнгө хүртэж буй нь тодорхой болж байгаа юм. Түүнээс гадна энэ тоо өссөөр байгаа нь халамжийн бодлого ямар хэмжээнд хүрснийг харуулж байна. Тухайлбал, 2014 онд нийт хүн амын 57,6 хувь нь халамж хүртдэг байжээ. Түүнээс хойш энэ тоо өссөөр өнөөдөр 80 хувь болсон байна. Тухайн үед бидний амьдрал ямар түвшинд байсныг эргэн нэг санацгаая.

2014 онд инфляцын түвшин 10.4 байсан бол өнгөрсөн онд 2.3 болтлоо буурсан байна. 2014 онд хонины мах 6500 орчим, үхрийн мах 8500 орчим төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр хонины мах 12000-13000, үхрийн мах 13000-15000 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс үзэхэд халамжийн бодлого эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй болох нь харагдаж байна.

legacy:rrag.JPG

Халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж байна

Халамжийн бодлогыг хүн амын өсөлтийг дэмжихийн тулд төрөөс олгож буй. Гэтэл нөгөө талаар хүн амын өсөлтийг дэмжихээс илүүтэйгээр одоо байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг хааж байна. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон уулзалтын үеэр "1.4 их наядыг байнга бэлнээр өгөөд яваад байх уу. Хөдөлмөрлөх хүн хүч маань манайд 1.2 сая. Энэ халамжийн бодлогоос болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүд байна гэж ААН-үүд ярьдаг. Тиймээс бид одоо байгаа хэмжээгээр нь хүүхдэд нь олгох. Өртэй биш өвтэй ирээдүй байхыг бодлогыг баримтална. Өөрөөр хэлбэл, баялагтаа эзэн байх гэсэн Ерөнхийлөгчийн уриалж байгаа шиг хадгаламжтай Монголыг бүтээх бодлогын шинэчлэл рүү орох цаг болсон" гэж хэлэв. Өмнө энэ зүйлийг Иргэний нийгмийн байгууллагууд болон судалгааны байгууллагууд л ярьдаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн ХНХ-ын сайд, Сангийн сайд, Ерөнхий сайд зэрэг төрийн удирдлагууд ярьдаг боллоо. Энэ нь халамжийн тогтолцоо Монгол Улсад хүрч болох хамгийн муу цэгтээ тулсны шинж.

"Монголд юу ч хийлгүй амьдарч болдог" гэдэг үг халамжийн тогтолцоо ямар хэмжээнд хүрснийг харуулж буй. Гэтэл юу ч хийлгүй амьдарч болоод байгаа юм шиг хэрнээ хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн, өнөө маргаашаа аргацаан амьдарч байгаа хүмүүс олон. Халамжийн бодлого хүний ажил хөдөлмөр эрхлэх сэдлийг үгүй хийсээр байна. Сүүлд гарсан жишээг дурдахад, өнгөрсөн оны аравдугаар сарын УИХ-ын чуулганы үеэр тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан “Зарим аймгуудын иргэдийн 60 хувь нь группт орчихсон халамжийн мөнгө авдаг” гэж УИХ-ын хариуцлагатай индэр дээрээс мэдэгдэл хийж байв. Энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой залуусын бэлэнчлэх сэтгэлгээ энэ хүртлээ дордсоныг харуулж байна.

Ерөнхий сайдын хэлсэн хүүхдийн мөнгийг бэлнээр олгохгүй байх шийдвэр нь халамжийн бодлогыг халах эхний алхам мөнөөсөө мөн. Ерөнхий сайдыг дугарсан дээр нь энэ асуудлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй.

Гадны орнуудын халамжийн бодлого хэрхэн явагддаг вэ

Барууны орнуудын хувьд халамжийн бодлого хэрэгжүүлэхдээ халамж хүртэх шаардлагатай иргэддээ бэлэн мөнгө олгохын оронд хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүст ажил санал болгодог. Тухайн хүн бэлэн хоол халбагадуулах бус, өөрөө хөдөлмөрлөөд түүнийхээ үр шимээр амьдрах чадвартай болдог. Харин улсаас олгосон тухайн ажлыг цалгардуулах, орхих, гарах тохиолдолд тухайн иргэнийг халамж олгох бүртгэлээсээ хасдаг хатуу системтэй. Энэ маягийн халамжийн системийг Монгол Улсад нэвтрүүлснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлт ихсэж, тэр хэмжээгээрээ эдийн засаг тогтворжих юм.

Хавтгайрлыг үгүйсгэх нь бүх халамжийг зогсоохын нэр биш

Халамжийн хавтгайрлыг үгүйсгэх нь бүх халамжийг зогсоохын нэр биш юм. Мэдээж ирээдүй хойч болсон хүүхдүүд болон тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зайлшгүй халамж шаардлагатай иргэдийн халамжийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Гагцхүү халамж хүртэх ёстой иргэдээ илүү нарийн сигменттэйгээр тодорхойлж хүргэх ёстой хүнд нь зөв замаар хүргэх нь чухал.

Зүүний үзэл баримтлал голчилсон Монгол Ардын намын засаглалын үед намын дарга, Ерөнхий сайд халамжийн бодлогыг халах үйлдлийг эхлүүлж байгаа дээр нь үр дүнтэйгээр ашиглаад авах нь эрх баригчдын үүрэг болоод байна. Харин энэ үед халамжийн бодлого тодорхой хэмжээгээр хязгаарлагдах, цуцлагдах, хүүхдийн мөнгөний адил арга хэлбэр нь өөрчлөгдөх үед ард түмэн эсэргүүцэн дайралгүй нөхцөл байдалд оюунлагаар хандах нь чухал юм.

Б.Амарбаясгалан

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Бас ард түмний татварын мөнгийг хэдэн дарга даамалууд дэндүү харамгүй идэж зарцуулж байгаа шүү. Жишээ нь Яам, газруудын дарга нарын унаа унаш, утас, баахан орлогч, туслахуудын зардал тоогоо алдсан шүү дээ. Жнь: Нийслэл хотын захиргааны орон тоог сүүлийн 30 жилээр үн дараалан гаргаад үз л дээ яаж өссөн байна. Ард түмэнд нэг харуулаад өгөөч. Сая хотын захиргааг Яармагруу нүүлгэхэд хэд хичнээн хүн явна гэвээ? Эд чинь төсөвийг шимэж байгаа хувалзнууд шүү. БШУЯ орон тоогоо цөөлөх гэхээр яагаад эсэргүүцээд байгаа юм бэ? Харинч дэмжих ёстой биш үү? Намын нэрээр ажил албанд томилдог цүнк баригчидаасаа салж байж төсвийг хэмнэнэ шүү.

  • З
    Зочин5 жил өмнө

    Тэтгэвэр авч байгаа хэдэн хөгшид чинь хийх цагтаа ажлаа зохих ёсоор хийгээд харинч мөнгөний ханшийн уналтаар хохирч байгаа хүмүүс шүү.Эд нартай баьцаад байх хэрэггүй. Харин сүүлийн хэдэн жилд огт ажил хийж байгаагүй хүмүүс ах дүү, хамаатан садныхаа аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгүүлэн ажил хийсэн болж ахиухан мөнгө богино хугацаанд Нийгмийн даатгалд төлөн харьцангуй өндөр тэтгэвэр тогтоолгосон. Энэ нь хууль санаачлагч нарын ар гэр ах дүү нартаа зориулан санаачилсан хууль байсан бизээ.Зүй нь тэтгэвэрийн зөрөөг шударгаар арилгая гэвэл тэтгэвэрт гарахдаа ажиллаж байсан ажлын байрыг одоогийн адил түвшний ажлын байртай дүйцүүлэн нэмэгдүүлэх ёстой шүү дээ. Энэний хооронд асар их зөрүү гарч байгаа нь хэдэн ахмадуудын буруу биш. улс орныхоо эдийн засгийг ингэтэлээ доройтуулсан засаг төрийн буруу биз дээ.

  • З
    Зочин5 жил өмнө

    Тэтгэвэр авч байгаа хэдэн хөгшид чинь хийх цагтаа ажлаа зохих ёсоор хийгээд харинч мөнгөний ханшийн уналтаар хохирч байгаа хүмүүс шүү.Эд нартай баьцаад байх хэрэггүй. Харин сүүлийн хэдэн жилд огт ажил хийж байгаагүй хүмүүс ах дүү, хамаатан садныхаа аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгүүлэн ажил хийсэн болж ахиухан мөнгө богино хугацаанд Нийгмийн даатгалд төлөн харьцангуй өндөр тэтгэвэр тогтоолгосон. Энэ нь хууль санаачлагч нарын ар гэр ах дүү нартаа зориулан санаачилсан хууль байсан бизээ.Зүй нь тэтгэвэрийн зөрөөг шударгаар арилгая гэвэл тэтгэвэрт гарахдаа ажиллаж байсан ажлын байрыг одоогийн адил түвшний ажлын байртай дүйцүүлэн нэмэгдүүлэх ёстой шүү дээ. Энэний хооронд асар их зөрүү гарч байгаа нь хэдэн ахмадуудын буруу биш. улс орныхоо эдийн засгийг ингэтэлээ доройтуулсан засаг төрийн буруу биз дээ.

  • З
    зочин5 жил өмнө

    Ажил хийх хүн олдохгүй үнэндээ хэцүү байна шүү. 3 жилийн өмнө настай хүмүүс л олддог байсан одоо хэн ч олдохоо байлаа хавтгайрсан халамжаа зогсоо.

  • Ш
    Шударга байя5 жил өмнө

    Халамжаа бүгдэд нь өгөлдөө би сая төгрөгөөр олигтой амьдарч чадсан юм алга адилхан л халамж авмаар байна. Шударгаар бүгдэнд нь өгөлдөө. Хүний доор ажиллаж биегүй болсноос халамж аваад эхнэр хүүхдийнхээ дэргэд элэг бүтэн баймаар байна

  • М
    Монголоо5 жил өмнө

    Төрийн албаны гээд бгаа 150000 хүнээ цомхотгооч. Мэдлэг чадвар муутай, нам дагасан, хүн харахад сайхан ярьсан хорчин нөхдүүд л бгаа шүү дээ. Халамж гээд байгаа юм нь тийм хүн амьдрахаар мөнгө биш шүү дээ нэр төдий гол зогоож л байгаа.

  • А
    ард түмэн5 жил өмнө

    халамжаа болиоч ээ төр засгийн тэнэгүүдээ ард түмэн чинь ажил хийхээ болилоо

    • Ш
      Шударга байя5 жил өмнө

      Хүний доор ажиллаж биегүй болсноос халамж аваад эхнэр хүүхдийнхээ дэргэд элэг бүтэн баймаар байна

  • З
    зочин5 жил өмнө

    Ганц үйлдвэр барихгүй, иргэддээ ЖДҮ эрхлэх боломж өгөхгүй, хятад бараа хүнс ногоо татваргүй оруулж байхад яаж АМЬДРАЛ дээрдэх вэ?????

  • Э
    Эрдэнэт5 жил өмнө

    тэтгэвэр халамж биш. Өгснөө эргүүлж авч байгаа юм.

    • И
      иргэн5 жил өмнө

      яг зөв хэллээ. халамж тэтгэвэр - чинь шал өөр асуудал

  • З
    зочин5 жил өмнө

    Эрүүл мэндийн Байгууллагууд дээр групп тогтоодог жгрмыг бүр мөсөн болиулах юмуу маш нартийн хяналтанд оруулах хэрэгтэй байна шүү.. Хөдөдмөрийн чадвартай сайхан сайхан бяр чадалтай залуучуудп энгийн өвчний групп тогтоолгон халамжийн тэтгэвэр аваад явж байгааг болиулах арга хэмжээ авах нь зөв байх шүү

    • З
      зочин5 жил өмнө

      энгийн өвчний группийг тогтоохооо больчихвол доор хаяж 500000 хүн ажил хайж эхэлнэ шүү дээ

  • З
    Зочин5 жил өмнө

    tetgeleg het ih bna azil hiih gevel haanach jmarch orond baidag huvi hun; husehgui uchiraas azilguidel gardag hog uhaad amia tezeedeg humuus bii getel jagaad azil hiidgui ve

  • Х
    хүн5 жил өмнө

    ЯНАГ УХНА гэдэг хүн бас бэлэн мөнгө нэхэж байна. Аваад архиа авч гудархана уу. Халамж хавтгайруулахын сөрөг нөлөөг жаахан сонирхооч. Чамд ч аюул авч ирнэ.

  • З
    ЗОЧИН5 жил өмнө

    АЖЛЫН БАЙРАА ГАРГАВАЛ З50 МЯНГАН ТӨГРӨГ ЖИЛД АВААД АМЬДРАХЫГ ХҮСЭХ ХҮН БАЙГАА ЮМ УУ? ЮУН ХАЛАМЖ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ? ТЭТГЭВРИЙН 30 0 МЯНГА ХАЛАМЖ ЮМ УУ? ОФФШОРОО ОРУУЛЖ ИРЭЭД АЖЛЫН БАЙРАА НЭЭГЭЭД АМЬД ХҮН АМЬДАРЧ БОЛОХ ЦАЛИНГАА ОЛГООЧ

  • Д
    ДД5 жил өмнө

    Халамж хүртэгчид 80% ба түүнээс дээш гэдэг үнэн шүү. Одоо ажил хийх хүн ч олдохгүй болсон, мэдлэг чадварын доройтолд орсон. Хүсэлтэй, мэдлагтэй, зөв хүнд хийх ажил янз бүрээрээ л байна даа.

  • З
    зочин5 жил өмнө

    Маш зөв хавтгайрсан халамжийг цэгцлэх болсон дэмжиж байна Халамж архидалт нь хавтгайрсан улс дэлхийд манайх индианчуудийн араас орж улс үндэстэн маань сөнөж мэдэхээр болоод байна

  • Я
    ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ5 жил өмнө

    Халамжаар л бэртэгчин тархины тураалт монголчуудын толгой дээр зайдална ш дээ. Оюулзганад ухамсарын шанаа өгнөө, хүүхдийн мөнгийг бэлнээр олгохгүй гэж миний монголын ард түмнийг стрессдүүлээд. Төсвийнхөө 20 хувийг зөвхөн нэг төрлийн халамжинд зарцуулдаг улс дэлхийд хаана ч байхгүй, түүхэндээ. Монгол Гиннессийн номонд орно. Энэ амжилтын эзэн бол УХНА миний бие.

  • З
    з5 жил өмнө

    буцаад социализмд орох болжээ.