ТАНИЛЦ: Гэрийн эмчилгээнд зарцуулагдах 160,000 төгрөгийн багцын задаргаа

COVID-19
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:241920288_220509600126285_169508176292714663_n copy copy.jpg

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд олгох эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг 70,000 төгрөг байсныг 160,000 болгож нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулан 160,000 төгрөгийн багцад ямар зардлууд шингэсэн болохыг танилцуулж байна.

Хоёр удаагийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө 10,000 төгрөг

Хамгаалах хувцас, хэрэглэл 20,000 төгрөг

10 хоногийн турш өдөр хоёр удаа утсаар ярих төлбөр 20,000 төгрөг

24ш Витамин С /өдөрт хоёр удаа/ 36,660 төгрөг

Витамин D /өдөрт нэг удаа/ 5000 төгрөг

Өвчин намдаах, халуун бууруулах эм 4050 төгрөг

Норов 7, Мана 4 багц 31,983 төгрөг

Эмч, сувилагч, жолооч нарын нийлбэр цалингийн урамшуулал 32,307 төгрөг