М.Лхагвагэрэл ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/Chuluut/lhagwaa/bvdvvnee alt awaarai.png

Норвеги улсын нийслэл Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-нд 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар ялж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээний монголын багийн анхны хүрэл медалийг авчирч байгаа бөгөөд Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс медаль авсан анхны тамирчин болж байна.