Squid Game кинонд гардаг дансны дугаар руу олон сая хүн мөнгө шилжүүлжээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:unnamed.jpg

Netflix-ийн Squid Game цувралын сүүлчийн хэсэгт банкны дансны бүрэн дугаарыг харуулдаг байсныг хасчээ. Кино багийнхан банкны дансны мэдээллийг задруулсан гэх шүүмжлэлд өртсөн хэдий ч банкны дансны дугаарыг ашиглахаас өмнө зөвшөөрөл авсан болохоо тайлбарлажээ.

Гэсэн хэдий ч Squid Game банкны дансыг тойрсон асуудлууд үргэлжилсээр байна. Киноны найруулагч Хван Донг Хюк онлайнаар өгсөн ярилцлагадаа хэдхэн секундын дотор үзэгдээд өнгөрөх банкны дансны дугаартай холбоотой зарим мэдээллийг хуваалцжээ.

Netflix-ээс дамжуулж буй цувралын сая сая үзэгчид Squid Game банкны дансны дугаар руу 0.38 цент ам.доллар шилжүүлж байгаа бөгөөд үүний шалтгааныг тодорхойлоогүй байна.