Халдварын үүслийг тодорхойлохын тулд 2019 оны сүүлээр цугласан 200,000 цусны дээжийг судална

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:20180324_CNP002 copy.jpg

Хятад улс Ковид-19-ийн гарал үүслийг шалгах ажлын хүрээнд Ухань хотын цус цуглуулах төвөөс цусны дээж туршихаар бэлтгэж байна гэж Хятадын албаны хүн мэдэгдэв. Вирусийн үүслийг ил тод болгохыг шаардах дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ ажлыг эхлүүлээд байгаа аж.

2019 оны сүүлийн саруудын 200,000 хүртэлх дээж хадгалж буй цусны төвийг энэ оны хоёрдугаар сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судлаач нар вирусийг анх хэзээ, хаана хүнээр дамжин халдварласныг тодорхойлоход туслах гол мэдээллийн эх сурвалж болгон тодорхойлсон байна.