М.Оюунчимэг: Иргэд өмнө цалингаа аваад 14 хонодог байсан бол одоо 2-3 хоноод дуусаж байна

Улс төр
UBn teamУнших: 1 мин
40
legacy:Oyunchimeg gishuun/SHB_2627.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Ерөнхий сайд хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэж хэллээ. Судалгаанаас харахад цар тахлын нөхцөл байдлаас болж иргэдийн амьдралын тэгш бус байдал эрс нэмэгдсэн зүйлүүд харагдаж байна. Орлого 20 хувиар буурсан байна. Иргэд өмнө цалингаа аваад 14 хонодог байсан бол одоо 2-3 хоноод дуусаж байна. 2022 оны төсөвт ажлын байрыг нэмэгдүүлэх асуудалд ямар бодлого барих вэ" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Статистикийн ерөнхий газраас авсан статистикд 2019 онд өрхийн орлого 1,343,000 байжээ. Энэ жилийн II улирлын байдлаар 1,543,000 байна. Тэгэхээр өрхийн орлого буураагүй. " гэв.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    О.ГБ

    Энэ Жавхлан новш ард иргэдиийнхээ авдаг цалинг 1,3-1,5сая гэж хуцаад байх юм. Бүх хүмүүс тэгж аваад байгаа юмуу.баримжаатай юм яримаар байна.Өөрийнх нь ах дүү амраг садан нь ийм авдаг юм бол уу.

  • З
    Зочин

    яг 200000 төгрөг нэмж хэлжээ

  • Z
    zochin

    urhiin orlog buuraagui baij bolno saidaa ,yumnii vne mash ih ussluu,deer ni covidaas bolj tsalingaa barag bvten avj chadahgui baina.

  • З
    Зочин

    Энэ Жавхланг мал бол алаад идчихсэн