С.Батболд: Дундаж давхаргыг дэмжихэд ямар бодлого баримтлах вэ

Улс төр
Б.АмарбаясгаланУнших: 1 мин
20
legacy:su.batbold/SHB_6771 copy.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Батболд "Монгол Улсын засгийн газар сүүлийн хоёр жилд эдийн засгаа хямраахгүйгээр амаргүй цаг үеийг авч гарч байгаа нь сайшаалтай. Хавтгайрсан халамж буурч байгаа ч зорилтот хэсэг рүү нэмэгдэж байгаа юу? Тийм бол ямар хэмжээнд яаж нэмэгдэж байна вэ?

Говийн бүс нутгуудад замын асуудлыг шийдвэрлэх талаар төсөвт тусгагдсан уу? Мөн дундаж давхаргыг дэмжихэд ямар бодлого баримтлах вэ" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Дундаж давхаргыг дэмжих, бойжуулах, бий болгох чиглэлээр Засгийн газрын бодлогод түлхүү орж ирж байгаа. Ирэх онд гурван чиглэлээр дундаж давхаргыг дэмжих бодлого явуулна. 10 их наядын хөтөлбөрийн цар хүрээг илүү өргөжүүлнэ. Гурван хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын зээлд мөн хамруулна. Ипотекийн зээлийг хүрээг улам тэлнэ" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн5 жил өмнө

    Хэлгүй луйварчин улс орныг маань цөм цөм луйвардсан. Бороогийн алтаас аваад Чингэс зочид буудал гээд. УИХ бол түүнд гэмт хэргий халхавч, шоронгоос хамгаалах бамбай юм шүү дээ. Түүний гаргасан хууль гэж нэг ч байхгүй. Монголчууд ялангуяа хөгшчүүл үүнийг сонгоод байдаг нь харамсалтай.

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ нөхөр УИХ-аас сайн дураараа гарчихаагүй юм уу.Яасан ч ичдэггүй юм бэ.Олон улсын хэвлэлээр монголыг “”алдаршуулаад “” байсан нөхөр мөн үү.Эсвэл би андуураад байна уу