Л.Энх-Амгалан: Багш нарын суурь цалинг нэмнэ

Улс төр
Б.АмарбаясгаланУнших: 1 мин 41 сек
100
legacy:Enh-Amgalan said/SHB_9254.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Ковидын үед боловсролын салбарынхан эрүүл мэндийн салбарынхнаас дутхааргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Олон багш нар халдвар авч байна. Ирэх жил боловсролын салбарынхны хүрээнд нийгмийн асуудлыг нь ямар шинэчлэлт хийх гэж байгаа вэ?

Тариаланчид ургац хураалтаа сайн хураасан байна. Экспортлох зорилготой байгаа юм байна. Энэ талаар ХХААХҮЯ-наас хэрхэн анхаарч ажиилаж байгаа вэ? Хавар махны экспортоо хэрхэн хийх вэ" гэж асуулаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2022 оны улсын төсвийн гол шинэчлэлийн нэг нь боловсролын салбарын шинэчлэл юм. Өнгөрсөн хугацаанд боловсролын хүртээмжид их анхаарсан байна. Хамгийн гол асуудал бол боловсролын чанарын асуудал. Нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардлын аргачлалыг өөрчилнө. Багшийн ажлын гүйцэтгэлтэй уялдуулсан цалин урамшуулал, нийгмийн баталгааны тогтолцоонд шилжүүлэх ёстой юм байна.

Багш нар 14 нэр төрлийн цалингийн нэмэгдэл авдаг юм билээ. Суурь цалинг өсгөснөөр дараа дараагийн нэмэгдэл урамшуулал руу орох хэрэгтэй. Тиймээс нэгдүгээрт суурь цалинг нэмнэ. Мөн интернет, техник хэрэгсэл зэрэг хичээл практикийн зардалд багш нар жилд 200-300 мянган төгрөгийг зарцуулдаг. Тиймээс энэ зардлуудыг багасгавал орлого нь нэмэгдэх боломжтой.

Цаашдаа хүүхдийн сурлагад ахиц гарсан бол багш нарын цалин урамшууллын нэмдэг тогтолцоонд орно" гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Ургац хураалтаас харьцангуй өөдрөг үр дүн гарах хүлээлттэй байгаа. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээлээс илүүдсэн нөөц бий болох төлөв харагдаж байгаа. БНХАУ руу гурил экспортлох талаар ажиллаж байгаа. Махны экспортын хувьд асуудал хүнд байгаа. Энэ бол шууд ковидтой холбоотой. БНХАУ махны экспортыг наймдугаар сард зогсоосон. Энэ асуудлыг сэргээхээр бид хоёр удаагийн цахим уулзалт зохион байгуулсан. Энэ нь импортлогч орноос бүрэн хамаарсан байдалтай байгаа" гэж хариуллаа.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин4 жил өмнө

    Боловсролын багц хуулийн төсөл 2016 оны УИХ-ын сонгуулийн дараанаас яригдсан. Хэд хэдэн сайдын үед төсөл засагдсан. Одоо Энх-Амгалан сайд иргэдийн дунд нэр хүнд ихтэй байгаа, олон нийтэд болон төрд ээлтэй сайн хууль батлуулчих байх аа. Мөн хаврын их дээд сургуулийн элсэлтийн журам батлагдахаас өмнө хууль амжиж батлагдсан байгаасай. Мэргэжил давхцуулахгүй элсэлтээ аваасай. ШУТИС элсүүлэн сургах, бэлтгэн гаргах мэргэжлийн хувьд инженерийн чиглэлээр хөгжөөсэй. Нийгмийн ухаан, Бизнесийн, Гадаад хэлний мэргэжлүүд МУИС, эсвэл МУБИС-д шилжээсэй. МУИС бол нийгмийн ухааны маш сайн сургалттай сургууль. Их, дээд сургуульд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн маш том өөрчлөлт шинэчлэлт хийгдээсэй. Хуулийн агуулгын дагуу.

  • Z
    zochin5 жил өмнө

    Попорсон сайд нэг байнаа байна. Массын сэтгэл зүй дээр тоглолт хийсэн хүн. Өөрийгөө ерөнхий сайд болно гэж мөрөөдөөд FB-ын тандалт аваад байгаа юм бишүү.Тэгсэн хэрнээ тийм бодол байхгүй гэж массын итгэлийг татах гэж даруухан царайлж ккк

  • З
    Зочин5 жил өмнө

    Хүмүүсийн зөв, буруутайг шийддэг шүүгч нар 3 саяын цалин аваад , авилга аваад тэрбум долларын хадгаламжтай болоод байхад, Монгол улсын ирээдүйг сурган хүмүүжүүлдэг багш нар тийм цалин аваад явж болдоггүй юм уу? Сайд аа. Мөн цар тахал гээд гол хичээлиын хэдхэн багш нар хэт их ачаалалтай ажиллаад ихэнх нь амараад байж адилхан цалинтай байх нь шударга явдал уу Сайд аа

  • З
    Зочин5 жил өмнө

    Сайддаа баярлалаа,багш нарын цалин 3 сая болох байхаа

  • З
    Зочин5 жил өмнө

    УИХ,ЗГ саяхан цалингаа 2-3 болгож нэмсэн гэсэн,энэ түвшинд нэмээрэй

  • З
    зочин5 жил өмнө

    манай эрүүл мэндийн ийм сайдтай болох юм сан сайхан сайдтай юмаа ажилаа мэддэг.

  • B
    Bagsh5 жил өмнө

    Bagsh nar yah ve, emch nariin tsalin dendvv baga shvv !

  • З
    Зочин5 жил өмнө

    Жинхэнэ сайд

  • З
    Зочин5 жил өмнө

    Шүлхийтэй Монголоос хэн мах авах вэ дээ

  • И
    иргэн5 жил өмнө

    Багш нарын цалин дэндүү бага шүү,нэмээч ээ....