Загасчилж яваад сураггүй алга болсон “Шижир Алт“ ХХК-ийн ажилтныг хайх ажиллагаа үргэлжилж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/82578014_484559605777829_1860981918875516928_o.jpg

Төв аймгийн Заамар Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай бид мэдээлж байсан. Тэгвэл цагдаагийн газраас аравдугаар сарын 5-ны өдрийн 22.21 цагт хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эрлийн багт Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, “Шижир Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн нь ажиллаж байна.

Алга болсон иргэний тухайд Сүхбаатар дүүргийн харьяат иргэн 53 настай О гэгч юм.