АНУ вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээнэ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/сонгууль/томми/53282f_USA_Flag_uhd_x974.jpg

АНУ-ын эрх баригчид 11 дүгээр сарын 8-наас эхлэн коронавирусний вакцины бүрэн тунг хийлгэсэн гадаадын жуулчдыг нутаг дэвсгэртээ чөлөөтэй нэвтрүүлэхээр болжээ. Дээрх шийдвэрийг баасан гарагт зарласан байна.

Гэхдээ АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, тус улсын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ баталсан эсвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүсийг л саадгүй нэвтрүүлэх аж.