Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:21/Capture.PNG

2020 оны долдугаар сард Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байгаад алга болсон 25 настэй эмэгтэй О-гийн цогцос Налайх дүүргийн 6 хороонд Ээлтэй гэх газраас олдсон.

Тэгвэл тус хэргийн талаар ЭЦА-ны эрэн сурвалжилах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Очгэрэл "2020 оны долдугаар сарын 31-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн орчим иргэн О алга болсон. Тухайн иргэний цогцос аравдугаар сарын 11-ны өдөр олдсон. Шалгалтын ажиллагааг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс явуулж байгаа. Цогцсыг ар гэрийнхэнд нь таниулж, мөн болохыг тогтоосон. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Тодорхой хугацаа шаардагддаг ба доод тал нь 10-14 хоногийн дотор дүгнэлт гардаг. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс авсан мэдээллээр шүүх эмнэлгийн задлангийн урьдчилсан дүгнэлтээр ил харагдах гэмтэл, шархи сорви байгаагүй гэх мэдээлэл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гарсаны дараа үхлийн шалтгаан тогтоогдоно" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Ихтиандрууд

    Иймэрхүү золгүй явдлууд их гарах болсон нь шууд золбин ардчилал, хүний эрх гэх зүйлээр бүх хууль бус замбараагүй зүйлийг дэвэргэдэг ардчилсан нам, хятадын тагнуул элбэгдорж,батүүл,сайханбалаг,баабар, гөлөг з.энхболд,гахай эрдэнэ,бидон ганбат нартай шууд холботой. Ард түмэн амар амгалан амьдаръя гэвэл ардчилсан намыг устгаж,ардчилал нэр орсон бүх зүйлийг устгаж 1990 оноос хойш ардчилал хүний эрх гэдэг үгийн далбаан дор Монгол улс Монгол хүнд учруулсан бүх хохирлыг ардчилсан намынхнаар төлүүлэх шаардлагатай.