С.Жавхлан дөрвөн тэрбум төгрөгийн асуудлаар тайлбар өгөхөөс удаа дараа татгалзжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:javhlan suult/245950332_1649129981958645_6485564883659149953_n.jpg

Төв талбайд суулт зарлаж буй УИХ-ын гишүүн асан С.Жавланд Эрүүгийн цагдаагийн албанаас дөрвөн тэрбум төгрөгийн асуудлаар тайлбар өгөх мэдэгдэх хуудсыг удаа дараа өгсөн боловч хүлээж аваагүй байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр өнөөдөр /2021.10.22/ мэдэгдэх хуудсыг дахин өгсөн боловч хүлээн авахаас татгалзжээ.

Эргэн сануулахад, иргэн О.Отгонтөгс дуучин С.Жавхланг Сангийн сайдаас дөрвөн төгрөг шантаажилсан хэмээн мэдээлсэн. Уг асуудалтай холбоотойгоор ЭЦА-наас тайлбар мэдүүлэг авахаар шаардлага хүргүүлсэн нь энэ юм. Харин С.Жавхлан тайлбар мэдүүлэг авахаар төв талбайд очсон ЭЦА-ын алба хаагчдын шаардлагад татгалзаж буйгаа илэрхийлсэн байдаг.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ойлгомжтой ш дээ очихгүй удаа дараа дуудаад ирэхгүй болохоор албадаж аваачина тэрийг хүлээгээд л бхгүй юу. Тэхээр сэнсэцитай ш дээ. Хэн ч тоохгүй байгаа бхоор, 2 хүн зодолдоод дийлдсэнийг нь өмөөрдөг ард түмэн шүү дээ кк.