СУДАЛГАА: Нийслэлд гол нэрийн барааны үнэ 2.1 хувиар өсчээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:5926/246971065_4309146212471690_363106534646447462_n.jpg

БНХАУ хилээ хаасантай холбогдуулан дотоодод зарим голлох эр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнэд өөрчлөлт орсон талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар 10-р сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин хонины мах 10996 төгрөг буюу -2.0 хувиар, үхрийн мах 13081 төгрөг буюу -2.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан аж. Тэгвэл өндөг 421 төгрөг буюу 1.5 хувь, Монгол төмс 840 төгрөг буюу 6.6 хувиар өсчээ.