Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч, уулзлаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Amarsaihan/зураг11 - 2021-10-25T180827.322.jpg

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар БНЧУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон спортизмыг харилцан дэмжих зэрэг асуудлаар ярилцав.

Уулзалтад БНЧУ-д суугаа Монгол Улсын Өргөмжит консул Павел Рейхрт, Жүдо бөхийн олимпын хошой аварга Лукас Крпалек, БНЧУ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах газрын дарга, хурандаа Ян Рибар нар оролцож, санал солилцов.

legacy:Amarsaihan/зураг11 - 2021-10-25T181013.468.jpg