Самсунг корпорацийн өв залгамжлагч сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас шийтгүүлжээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:lee.jpg

Самсунг корпорацийн өв залгамжлагч Ли Жэ Ён тайвшруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хууль бусаар хэрэглэсэн хэргээр шийтгэгдэж, торгуулжээ.

Тэрбээр сүүлийн жилүүдэд мэдээ алдуулах зорилгоор түгээмэл хэрэглэдэг эмийг хэдэн арваар нь уусан байна.

Өмнөд Солонгосын хуулийн дагуу хяналттай мансууруулах бодисыг худалдаж авсан этгээд болон түүнийг өгсөн хүмүүсийг яллах боломжтой ч түүнийг 70 сая вонн буюу 60 мянган ам.доллараар торгожээ.

Ташрамд дурдахад өв залгамжлагч авлига авсан, хөрөнгө шамшигдуулсан хэргээр 20 сар шоронд хоригдож байгаад наймдугаар сард хугацаанаасаа нь өмнө суллагдсан юм.