Осол гаргасан жолооч: Машиндаа жаахан уучихаад энүүгээр уулзвар гарчихъя гэж бодсон минь буруудлаа

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/10,4/NewFolder/NewFolder/NewFolder/Capture.JPG
legacy:post/10,4/NewFolder/NewFolder/NewFolder/xinm9qx_Screen_Shot_2021-10-27_at_10_29.18_AM_x974.jpg.pagespeed.ic.AeFv46498-.webp

Энэ сарын 26-н буюу өчигдөр 17.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөж, биед нь гэмтэл учруулжээ.

Жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16 хувь байжээ.

Осол гаргасан жолооч "Би уг нь Хоёрдугаар төв эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан юм. Машиндаа жоохон уучихсан юм. Энүүхэн уулзвар гарчихъя гэж бодсон минь буруу боллоо" хэмээн ярив.

Одоогоор тус хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.