Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
15 настай охин галт тэргэнд дайруулж амиа алджээ
00

Багахангай дүүргийн хоёрдугаар хороо “Төмөр замын 510-р километрийн зургаадугаар зуутад галт тэргэнд дайруулсан хүн байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал тус хорооны оршин суугч 15 настай эмэгтэй Ц гэгч нь Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651-р галт тэргэнд дайруулж, нас барсан байна.
Шалгалтын ажиллаганы урьдчилсан байдлаар амь хохирогч ээжтэйгээ маргалдаад гэрээсээ гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
С.Сувдансондор



