Шүүхээс Э.Одбаярыг суллах шийдвэр гаргажээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
20
legacy:odbayar jagsagch/249913608_435702081235499_3990118583942518083_n.jpg

"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас хойш хорьж буй. Түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 18 хонож байгаа юм.

Энэ хугацаанд Э.Одбаярын бие муудаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгааг түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан мэдэгдсэн.

Тэгвэл Э.Одбаярыг суллах Ерөнхий шүүгчийн шийдвэрийг дөнгөж сая гарсан гэх мэдээлэл байна. Харин хилээр гарах эрхийг нь хоригложээ.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/10/29

    Эд ямар ард түмний төлөө өлсч байгаа биш. Өөрийн болон луйварчин эцгийнхээ хулгайлсан хөрөнгийг хамгаалж өлсөж байгаа юм. Саяхан СБД эрүүлжүүлэхэд согтуу хэвтэж байсан архичин одоо шоронгийн од болж гэнэ. С.Эрдэнэ хүүгээ ингэж л хүмүүжүүлнэ дээ. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж үнэн юм даа.

  • S
    Sdanuud2021/10/29

    Ялтанлуйварчдаа чадахгүй байж нэг муу жаахан хүүхдэд хиийн хориг мориг тавьж гэнээ му лаларууд