Б.Идэр-Од өөрийн цагаа 38 сая төгрөгөөр зарж, “Lil Thug-E”-ийн эмчилгээний зардалд хандивлажээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:787212.jpg

Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр буюу “Lil Thug-E” саяхан цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдож, Монголын нэрт уран бүтээлчид хандивын аян өрнүүлж байгаа билээ. Тэгвэл комедиан Б.Идэр-Од өөрийн цагаа 38 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар зарж, реппер “Lil Thug-E”-ийн эмчилгээний төлбөрт хандивласан байна.

Тэрбээр "Өөрт байдаг ганц Rolex цагаа 38 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулж, найз Lil Thug E-ийнхөө эмчилгээний зардалд зориулан хандивлалаа. Худалдан авсан эрхэмд баярлалаа. Та бүхэн бас нэгдэж Lil Thug E-г эрүүл энх болоод, эх орондоо ирэхэд нь хүч нэмээрэй гэж хүсье" гэжээ.

О.Жаргалбаяр