СУРВАЛЖИЛГА: Автозамын хөдөлгөөнд гар утастайгаа цуг оролцож буй “20 ХУВЬТНУУД“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 6 мин 58 сек
170
legacy:gar utas oroldoh/252096152_490966648604150_9046965869574791758_n.jpg

Түгжрэл дунд юу эсийг хийх билээ дээ, манайхан. Гар утсаа оролдсон шигээ твиттер, фейсбүүк орчинг харин ч нэг хашраах шиг болдог. Харин эл үйлдэл нь жолооч нарт дасаж, сурсан энгийн л үзэгдэл мэт болов. "Арга ядахдаа утсаа оролдож л сууна" хэмээн өөрсдийгөө зөвтгөх нь олонтой.

"Та яагаад замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэсэн бэ" гэх асуултыг жолооч нараас асуухад "Яаралтай, чухал дуудлага байсан юм" тэр бүү хэл "түгжрээ дунд зүгээр суухаар гэж бодоод" хэмээн хэнэггүй гэгч нь хариулах хүмүүс олон байлаа. Зүгээр суухаар зүлгэж суу гэгчийн үлгэрийг арай л буруу дадлаар өөрсдөдөө хэвшүүлээд байна уу гэлтэй.

Нөгөө талдаа, гар утсаа оролдох нь хөдөлгөөний эрчмийг удаашруулж, зохиомол түгжрэл нэмэгдэхэд нөлөөлдөг талаар албаныхан хэлж байна. Гэтэл хувь байтугай "хувьсгалын" унаатай иргэд ч үүнийг байдлыг ухамсарлахгүй байгаад гол асуудлын зангилаа оршсоор буй.

Сүүлийн хэдхэн сарын дотор нийслэлд зам тээврийн ноцтой хэд хэдэн осол бүртгэгдлээ. Дийлэнх ослын шалтгаан нөхцөл нь анхаарал болгоомжгүй байдлаас үүдсэн байдаг. Бид зам тээврийн ослын мэдээг харж шуугиж, хэнэггүй жолооч нараас хариуцлага нэхдэг хэр өөрсдөдөө хариуцлагагүй "муу зан" суулгаж буйн жишээ бол гар утсаа оролдох явдал. Тэгвэл жолооч нарын дээрх муу зан хэр газар авсан талаар сурвалжилснаа хүргэж байна.

-Гар утас оролдож яваад цагдаад торгуулсан 19 мянган зөрчил бүртгэгджээ-

legacy:gar utas oroldoh/251557485_1027728934678252_7338559134187595858_n.jpg

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлд гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэхийг хориглосон байдаг аж. Харин чихэвч болон Bluetooth ашиглах боломжтой гар утсыг ашиглахдаа гар оролцуулбал хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, та замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас оролдох, чихэвч ашиглалгүй утсаар ярих зэрэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй хэрэг тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.22 зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг байна. Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас оролдож яваад цагдаад торгуулсан 19 мянган зөрчил бүртгэгджээ.

-Гар утсаараа оролдож байгаа жолооч хөдөлгөөнд 20 хувийн л анхаарал төвлөрүүлж чаддаг-

legacy:gar utas oroldoh/250254786_300680998361786_5646747205972312453_n.jpg

Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утсаа ашигласнаар жолоочийн хариу үйлдэл үзүүлэх хурд гурван секундээр буурдаг аж. Энэ хугацаанд дунджаар 49.5 метр зайг туулсан байдаг. Мөн хөдөлгөөнд оролцохдоо гар утас тогтмол ашигладаг жолооч зам тээврийн осолд өртөх магадлал нь бусад жолоочоос 80 хувиар илүү байдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, гар утастайгаа замын хөдөлгөөн дунд найзалж яваа нөхдүүд 20 хувийн л анхаарал төвлөрөлттэйгөөр жолооны ард суудаг байх нь. Товчхондоо, эдгээр 20 хувьтнууд байгаа цагт бид эрсдлийн хажууханд үргэлж алхаж явна гэсэн үг.

“Гар утсаа оролдож, түгжрэл үүсгэснээс замын хөдөлгөөний эрчмийг хааж буйгаа жолооч нар ухамсарладаггүй"

legacy:ТЦА Энхболд/244737953_643547530009456_4297466789323943563_n.jpg

Зам тээврийн осол, зөрчил ба хөдөлгөөний соёл сэдвээр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, ахмад Б.Энхболдтой ярилцлаа.

-Нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцдог бүртгэлтэй хэчнээн тээврийн хэрэгсэл байна вэ?

-2021 оны байдлаар Монгол Улсад хэмжээнд бүртгэлтэй 1375000 тээврийн хэрэгсэл байна. Улаанбаатар хотын хэмжээнд хоногийн мэдээг аваад үзэхэд нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 50-60 хувь нь хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр гудман замын хөдөлгөөнд түгжрэл, саатал бий болж байна гэсэн үг.

-Замын хөдөлгөөнд оролцох соёл сайжирч байгаа л гэлцдэг. Бодит байдал дээр замын хөдөлгөөнд оролцох соёл хэр байгааг багахан үйлдлээс ч ажиглах болохоор. Тухайлбал, түгжрэл дунд гарсан багахан хоромд ч гар утсаа оролддог байдал түгээмэл ажиглагддаг?

-Тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо гарны оролцоогүйгээр оролцох гар утсыг хэрэглэж болно. Гар оролцож байвал шууд зөрчил гаргаж байна хэмээн ойлгоно. Нийслэлд дан ялангуяа жолооч нар замын түгжрэл дунд гар утсаа оролдох нь түгээмэл ажиглагддаг.

Хамгийн наад захын үр нөлөөг ярья. Гэрлэн дохиотой уулзваруудад жолооч гар утсаа оролдож, гэрэл ассаныг мэдэхгүй удаан зогссоноос автоматаар түгжрэл үүсгэчихдэг. Жишээлбэл, гэрлэн дохио асахад нэг уулзвараар 30 машин гарах ёстой бол гар утсаа оролдож, түгжрэл үүсгэснээс ердөө арван машин л нэвтэрч ардаа 20 машин аваад үлдчихэж байгаа юм. Нэг ёсондоо хөдөлгөөний эрчмийг сааруулж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, гар утас оролдож яваад урд талын автомашинаа мөргөдөг байдал. Замын хөдөлгөөний дүрэмд жолооч урдаа байгаа тээврийн хэрэгслийг мөргөхөөрүй хэмжээний зай болон хурдыг тохируулж явах ёстой хэмээн заасан байдаг. Гэвч урд талын машинаа мөргөсөн жолооч нараас гар утсаа оролдож явсан эсэхийг тодруулахад үгүй л гэдэг. Түүнийг тогтоох боломж хяналтын камерийн системд байдаггүй.

legacy:gar utas oroldoh/252524690_4527796407313981_6440712079558886312_n.jpg

-Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа оролдсон жолоочид ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7.22 дугаар зүйлд заасны дагуу 20 нэгжээр торгож, нэг оноо хасах арга хэмжээ авч ажиллаж байна.

-Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэснээс зам тээврийн ослын хохирогч болсон тохиолдол нэлээдгүй бий. Энэ мэт тохиолдол нь замын хөдөлгөөнд ч багагүй нөлөөллийг үүсгэж байдаг болов уу?

-Дан ганц жолооч гэлтгүй явган зорчигч ч автозамын хөдөлгөөнд оролцохдоо гар утас, чихэвч хэрэглэхгүй байх нь зүй. Хөдөлгөөнд оролцогч гэдэгт жолоочоос гадна зорчигч, явганаар зорчигч, унадаг дугуй, мопед, мотоциклоор хөдөлгөөнд оролцож буй талууд багтана. Сүүлийн жилүүдэд явган зорчигчид ялангуяа арван жилийн сурагчид, оюутнууд чихэвч зүүж, орчноо сонсож мэдрэхгүй байх, гарц гарамгүй хэсгээр анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцдог байдлаас үүдэн зам тээврийн ослын хохирогч болох шалтгааныг бүрдүүлж байгаа юм.

"Жолооны курст суралцахаас өмнө хөдөлгөөний соёл болон сэтгэл зүй нь бэлэн үү гэдгийг шалгах хэрэгтэй"

legacy:ТЦА Энхболд/244731059_1265848100597804_5873759217417083423_n.jpg

-Тэгвэл нийслэл гэлтгүй хөдөө орон нутгуудад ч тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаад нөлөөлөх хүчин зүйлсийг юутай холбон тайлбарлах вэ?

-Тээврийн хэрэгслийн өсөлтөд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлс бий. Автомашинууд гаалийн импортоор хямд, төсөр үнэтэй орж ирдэг. Манай улсад ялангуяа олон улсад хасагдсан тээврийн хэрэгслүүд орж ирдэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн санхүүгийн байдлаас шалтгаалан автомашин худалдаж авах чадамж нь манайханд байгаа учраас нэмэгдэх хандлагатай.

Нөгөө талдаа, хуучин автомашинаа унаж яваад осол гаргаж, хэрэггүй болоход шууд хаях байдал. Авто тээврийн тухай хууль болон бусад хууль журмандаа заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь улсын дугаарыг хурааж, гэрчилгээгээ авч очоод хасалт хийлгэх ёстой. Тэгвэл тээврийн хэрэгслийн тоо бодит тоо гарна гэсэн үг.

-Ул сууриас нь аваад үзвэл жолооч болох мэдлэг, төлөвшил, эрсдлийг эртнээс авсан байх ёстой. Гэвч манай улсад энэ төрлийн жишиг дутмаг юм шиг санагдсан?

-Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төв шалгалтыг камерийн хяналтын дор авч байгаа. Тэгэхээр сургалтыг эхлэх үйл ажиллагааг жолооны курсууд хариуцаж явуулдаг. Сургалт чанартай байна уу гэдгийг жолооны курсууд хариуцаж байна гэсэн үг. Шалгалт өгөхдөө боловсруулсан 20 картыг бөглөж байгаа нь үнэмлэх олголт учир дутагдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, шалгалтын 20 карт тухайн хүний мэдлэгийг бүрэн шалгаж чадна гэж хэлэхэд хэцүү. Энэ тал дээр олон улсууд жишгүүд бий.

Жишээлбэл, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад тухайн жолооч болох гэж буй хүнийг ТББ-аар зам тээврийн ноцтой ослын бичлэгүүдийг үзүүлж, цагдаатай харьцуулж, ямар нэг байдлаар сөрөг нөлөөлөхүйц бичлэгүүдийг үзүүлж жолооч болох уу гэдгийг тухайн сургалтаар эхлээд шийддэг. 10 хүн сургалтад орлоо гэхэд 7 нь л жолооч болох шаардлагад тэнцдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн өөрийгөө жолооч болоход бэлтгэгдэж чадах эсэхээ мэдэрч, жолооны курсэд суралцдаг гэсэн үг.

-Өөрөөр хэлбэл, хэдхэн тестээс илүүтэйгээр эхлээд эрсдлийн ойлголтыг суулгаж, сэтгэл зүйг бэлтгэх жишиг манайд дутмаг гэж хэлж болох уу?

-Тийм ээ. Ер нь үр хүүхдээ, хайртай дотнын хэн нэгнээ жолооч болгох гэж байгаа бол эхлээд үүсч болох эрсдлийг сайн ойлгуулсан байх хэрэгтэй. Жишээлбэл, зөрчил гаргавал хариуцлага хүлээнэ, зам тээврийн осол гаргавал өөрийг болоод өрөөлийг гэмтээж хохироох эрсдэл бий гэдгийг ойлгуулж, жолооч болохоос өмнөх хөдөлгөөний соёл болон сэтгэл зүйн философийн бэлтгэл бий юу гэдгийг шалгах хэрэгтэй.

-Өмнө хэлсэнчлэн жолооч болохын өмнөх хөдөлгөөний соёлд бэлтгэгдэх үйл явц ямар байвал үр дүнтэй гэж та харж байна вэ?

-Өмнө хэлсэнчлэн жолооч болохын өмнөх хөдөлгөөний болон сэтгэл зүйн бэлтгэл чухал. Иймдээ ч Боловсролын яам болон бусад холбогдох байгууллагууд руу Ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас нь эхлээд сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн ойлголтыг өгч эхлэх талаар санал хүргүүлдэг. Тэгэхээр арван жилээ төгсөхөд тухайн хүүхэд замын хөдөлгөөний дүрмийн талаар тодорхой ойлголттой болчихоно гэсэн үг. Гэтэл арван жилийн сургуульдаа мэдлэг авсан аль эсвэл 14 хоногийн жолооны курсэд суугаад төгсөх хүний сэтгэл зүй, мэдлэг ч харьцуулшгүй гэсэн үг шүү дээ.

Видео сурвалжилгыг UBN.mn пэйжээр хүлээн авч үзнэ үү.

-ДУРАН: Автозамын хөдөлгөөнд гар утастайгаа цуг оролцож буй"20 ХУВЬТНУУД"-

legacy:gar utas oroldoh/250041180_1685076958364051_6494588538184821679_n.jpg legacy:gar utas oroldoh/250041211_246323057528776_6639150573164465069_n.jpg legacy:gar utas oroldoh/250254786_300680998361786_5646747205972312453_n.jpg legacy:gar utas oroldoh/250329880_876330633248967_5813227924002557081_n.jpg legacy:gar utas oroldoh/251092012_173082531694847_8633959582441234129_n.jpg legacy:gar utas oroldoh/251557485_1027728934678252_7338559134187595858_n.jpg legacy:gar utas oroldoh/251576416_1232062043979604_4560445918584025855_n.jpg legacy:gar utas oroldoh/251614329_469482691063091_8528157386597629453_n.jpg
Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    MONGOLIA NEWS3 жил өмнө

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

  • У
    Уншигч4 жил өмнө

    Хөөе хүмүүсээ та нар нэг зүйл анзаарч л байгаа биз дээ. Энэ Монголын үндэсний телевизээр модоос өөр юм ярихаа болилоо.Өчигдөр цагийн хүрдээр ярьж байх юм. Нэг тоормоз нь ажиллахаа болисон жолооч машинуудыг дайрахгүйн тулд замаас гараад тасганы овоон дээр 5 ширхэг мод дайрчихаж гэнэ. Бараг гашуудал зарлах нь ээ. Шившиг шившиг. Телевизийн мэдээгээр жүжиг л үзэж суудаг боллоо.Энэ телевизийн захирал гэж хэн бна аа

  • W
    William4 жил өмнө

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин4 жил өмнө

    Эмэгтэй жолооч нар хэцүү шүү...залуу охидууд, залуучууд маш бүдүүлэг замын хөдөлгөөнд оролцдог.

  • С
    С4 жил өмнө

    Бүр мэссэж бичээд явж бдаг шүү Энэ бол арай л болохгүй ээ.зам голлоод түгжээ үүсгэдэг

  • G
    Guru4 жил өмнө

    Mongold huuli durem n uilchildeg yumyydaa humuusn bur heneggui bolcon

  • Z
    Zochin4 жил өмнө

    Utsaa uhaad yabdagui .gerleer dohih oor bur yabahgui zogsood bdag hudulguun saatuuldag uhamsargui nuhduud ih bnaa. Huduu hashaandaa yabj zogsoj bgaa aytai ....

  • И
    Иргэн4 жил өмнө

    Дохио өгдөггүй жолооч нарыг сайн торгодог болмоор байнаа,ямарч дохио өгөлгүй эгнээ байр сольдог ,эргэж тойрдог үйлдэл хийдэг жолооч нар хотоор дүүрэн ялангуяа эмэгтэй жолооч нар маш мэдрэмжгүй машин барина.Дохио өгөхөд эргэн тойронд хөдөлгөөнд оролцож байгаа бусад чинь харж аюулгүй явахаа зохицуулна гэдгийг мэдэхгүй хүмүүс их байна

  • Z
    zochin4 жил өмнө

    bi l lav utasaa uhahni bitii hel duudlaga irheer avdagchgui

  • D
    driver4 жил өмнө

    baruund chini yeruusuu joloodoj baigaa tohioldold utas barihig buren horiglosonshuudee ali 10 garan jiliin umnuus,utasaar yariad oroldood yavaj baival shuud torguuliad bas onoogoo hasuulnashde,medehgui bol naad interneteesee orood huuli zuin zohitsuulaltuudig ni haraachee ter amerik anglid chini uatasaa bariad mashin joloodoj boldog yum uu geed,.zuvhun"HANDS FREE" sul gar geed 1.audifone buyu chihevcheer yarih (mashind zoriulsan tusgai chihevch),2.mashinihaa "BLUETOOTH"-tei holboj mashini speaker sonsoj yarih,nuguu ni 3.mashini zoriulalttai zoriulaltin utastai holbootoi yarih tuhuurumj geed yerduu ene 3 bolomjig zuvshuurdug yumaa,tegeed barij baih tohioldold utas oroldohig yeruusuu zuvshuuruhgui,engiin utasni chihevcheer yarih ni zoriulaltin bus,utasni speakereer yarih ni bas bolohgui.tegeed mashin joloodoj baihdaa radio buyu duu sonsoj yavah horiotoi baidag shuu..

    • З
      Зочин4 жил өмнө

      changashuudee,yuun mongol ve?,uls yum uu yu yum be ene chini

  • З
    Зочин4 жил өмнө

    Гэрлэн дохион дээр утсаа оролдоод явдаггүй жолооч нар их байдаг шүү дээ. 30 машин нэвтрээд гарчих дохион дээр 10 машин л нэвтэрч байна.

  • З
    Зочин4 жил өмнө

    Машин жолоодож байхдаа утсаар яриад явган зорчигчийг гарцаар гарч байхад л зэрэгцээд дайраад байдаг ялангуяа эмэгтэй жолооч нар. Өөрсдийгөө юу ч гэж бодоод байдийн. Ийм бүдүүлэг эмс хүүхнүүдтэй улс хэзээ хөгжихөв дээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Ийм оркуудыг харсан даруйдаа торгоод байгаач энэ түгжрэлтэй замд явж өгөхгүй нэг бол хажуу хавирганаас мөргөчих гээд гэрэл тохио асчаад байхад явахгүй байгаа нөхдийг хархаар дандаа утсаа барьсан тэнэгүүд байх юм

  • N
    nymaa4 жил өмнө

    mashin barij chadku bjij utsaa ih oroldohiig n yaanaa

  • -
    -4 жил өмнө

    mashin barihiimuu utsaa uhhiimu ???

  • 1
    1231234 жил өмнө

    utasaa uhaad dohio astsan bhd ywdaggu malnuud bn2