Айлын мал хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

 Хууль эрх зүй
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/цагдаа.jpg

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт энэ оны эхний есөн сард 34 адуу, 13 ямаа, нэг тэмээ, 39 үхэр алдагдсан 11 хэрэгт Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Ийн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй 13 этгээдийг илрүүлсэн байна.

Иймд, дээрх хэргүүдтэй холбогдуулан малчдыг эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.