Австралид сураггүй алга болсон 4 настай охиныг 18 хоногийн дараа эсэн мэнд олжээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:_121323351_fdpnyz9uyaocxmz-1.jpg

Баруун Австрали сураггүй алга болсон дөрвөн настай охин 18 хоногийн дараа цоожтой байшин дотроос эсэн мэнд олдсон тухай цагдаа нар мэдэгдлээ.

Клео Смит аравдугаар сарын 16-нд Карнарвон хотын ойролцоох зуслан дээрээсээ алга болж, томоохон эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн байна.

Цоожтой байшин дотроос цагдаа нар охиныг олмогцоо түүнээс "Чиний нэр хэн бэ" гэж асуухад "Намайг Клео гэдэг" хэмээн хариулсан байна.

Түүний ээж Элли Смит хувийн цахим хаягтаа "Манай гэр бүл дахин бүтэн боллоо" гэж бичжээ.

Эх сурвалж: BBC