Залруулга: АПУ дотоодын улаанбуудайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
150
legacy:798.jpg

Аравдугаар сарын 29 буюу баасан гарагт манай сайтад "Эрээний хил хаагдсан тул АПУ компани спиртийн хомсдолд орж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд хүндрэлтэй боллоо" гэж мэдээлсэн. Уг мэдээллийг нийтлэхдээ мэдээллээ нягтлаагүйн улмаас алдаа гаргасан байна. Тодруулбал, "АПУ" ХК-ийн захирал Ц.Эрдэнэбилэгийн 2020 онд өөр асуудлын талаар ярьсан мэдээллийг энэ жил мэтээр олон нийтэд түгээсэндээ тус компанийн хамт олон болон уншигчдаас хүлцэл өчиж байна.

"АПУ" ХК нь бүтээгдэхүүний гол орц улаанбуудайгаа 100 хувь дотоодоос татан авдаг аж. "АПУ” ХК нь Сэлэнгэ аймгийн Мандал, Цагаан нуур зэрэг сумын тариалан эрхлэгч 60 гаруй аж ахуйн нэгж, иргэдээс төвлөрүүлсэн улаанбуудайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.

Энэ талаар “АПУ” ХК-ийн охин компани болох “Спирт бал бурам” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Чинтогтох "Бидний гол онцлог бол чанарыг эрхэмлэдэг. Чанартай бүтээгдэхүүнээр ард түмнээ хангахын тулд чанартай түүхий эд хэрэглэх ёстой. Тиймээс бид Сэлэнгэ нутгийн үржил, шимтэй хөрсөнд ургасан улаанбуудайгаар үйлдвэрлэлээ явуулдаг. Бидний үйлдвэрлэлийн хэмжээ Монгол Улсын нийт бүтээгдэхүүний зах зээлийг бүрэн хангадаг" гэв.

Ингээд "АПУ" ХК-ийн бүтээгдэхүүн боловсруулалтын үйл ажиллагааг харуулсан дүрс бичлэгийг хүргэж байна.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монголчууд Т1 гөлөгнүүд тамын тогоондоо шалзарч үхмэрүүд юу ч мэдэхгүй байж дандаа нэгнээ доош хийнэ. Спиртийг этил, метилээр ялгадаг шүүрийг нь хятадаас авдаг энэ шүүр байхгүй бол архи пиво гарахгүй. Хятадаас авахгүй гэж байгаа бол өөрснөө хийгээд өгчихөөч амнаас цаашгүй ацнууд.

  • A
    ahahah

    gehdee erni zaawal hordon barin ter arhiig ni uuhaa l bolichooch. durandaa awch uuchaad balai balai yum yrihiin

  • Э
    Эрдэнэбаатар

    Ийм бичлэгийг 10 жилийн хүүхэд ч хийж чадна танай компанийн хийдэг Ерөөл нэртэй энэ архи үнхээр цэвэр спиртээр хийдэг юмуу арай дэндүү муухай амттайгаас гадна хэргэлсэний дараа үнхээр чанар нь танигдана хордлогонд орж үхэх шахсан гадуур хүмүүс ятьдаг юм байлээ Ерөөл битгий уу Хараа нь дээр гэж цэвэр спирт бол ингэж айхтар хордлого болохгүй л баймаар хятдаас түүхий эдээ авдаг гэдэгт хүмүүс итгэдэг

  • З
    Зочин

    APU uuhaa baichaach chadahgui baij guilagchinguud duguil gudar aain

  • O
    Odmaa

    Ulaan buudai zarna hotoos 190 kmt

  • З
    Зочин

    Ugaasaa spirtiin uildevertei sh dee.

  • З
    Зочин

    Пивоны шаар ховордсон шалтгаан нь урдаас хямдхан будаа авдаг бсн хил хаагдсан гэсэн яриа гарч бх юм

  • З
    Зочин

    Танай АПҮ г бүтээглэхүүндээ донтуулагч бодис хийдэг гэх яриа гадуур битүү гарч бна үүндээ тайлбар хийхийг шаардаж бна үгүй гэж л найдьяа

  • З
    Зочин

    Тийм байлгүй дээ улсын том үйлдвэр байна даа. Эх орныхоо хөгжил дэвшилтэнд том нэмэр болж байгаа апуд талархаж байна

  • З
    Зочин

    Хордуулж бна даа энэ архи гэдэг хор

  • Х
    Ха ха

    Спиртийн маш том үйлдвэртэй байж зардал чирэгдэл асуудал болгож хужаагаас спирт зөөнө гэж юу байхавдээ жаахан баримжаатай вм ярилдаа бичиж байгаа зүйлийнхээ ядаж тал хувиа мэддэг судалсан байх хэрэгтэйшдээ

  • З
    Зочин

    Өөр ямар асуудал ,зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг шиг!

  • З
    Зочин

    zalruulga gargaad l bolchdoguu haha

  • Б
    Байлаа

    АПУ бүтээгэхүүнийхээ тодорхой хэсгийг хятад спиртээр үйлдвэрэлдэг нь олон нийтэд тодорхой болоод удаж байгаа шүү дээ

    • Б
      Байлаад

      за больж үзээрэй яагаад хөгжил урагшаа явдаггүй учир нь чам мэтээс болж байгаа байх даа