Өлгий-Цагааннуур чиглэлийн зам хаагдаж, тээврийн хэрэгслүүд саатжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/05/tsasanshuurga.jpg

Ойрын өдрүүдэд Монгол орны зарим нутгаар эрс хүйтэрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна гэж ОБЕГ-аас анхааруулсан.

Тэгвэл Баян-Өлгий аймагт энэ сарын 2-ний шөнө цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн давааны зам хаагдаж, тээврийн хэрэгслүүд саатаад байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Иймд иргэдийг хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, цаг агаарын нөхцөл байдлаа сайтар тооцоолохыг анхааруулж байна.