Худалдаа, үйлчилгээний газрууд 00.00 цаг хүртэл ажиллана

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
10
legacy:21/зураг11 - 2021-11-04T134935.417.jpg

Нийслэлийн засаг даргын А/739 дугаар захирамжаар хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 болгожээ. Тодруулбал, худалдааны байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын гэх нэршлээр ангилан цагийн ялгавартай ажилуулж байгаад ШӨХТГ-аас албан шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн аж.

Тухайлбал, "CU, GS25" гэх худалдааны газрууд 00:00 цаг хүртэл, харин дотоодын худалдааны байгууллагууд 22:00 цаг хүртэл ажилладаг байсан. Ийнхүү ШӨХТГ-аас өгсөн албан шаардлагын дагуу худалдааны байгууллагуудыг цагийн ялгавартай ажилуулж байсан захирамжийг хүчингүй болголоо.

legacy:888/249593759_1043902296374752_4534445042298230681_n.jpg