ЦЕГ: Чингис хаан музейн удирдлагуудыг шалгаж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:21/зураг11 - 2021-11-04T180141.115.jpg
legacy:21/зураг11 - 2021-11-04T180006.222.jpg

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын “Үндэсний Номын Сан”-гийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн асуудлаар Чингис хаан музейн удирдлагуудыг шалгаж эхэлжээ.

Ингэхдээ тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Одоогоор хэргийн газрын үзлэг үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээлсэн юм.

legacy:21/зураг11 - 2021-11-04T180334.099.jpg

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйл Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх: 1.Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Д.М.

    ...ИТГЭХГҮЙ БСАН ЮМ....ЭХ ОРОНООСОО УРАВСАН ХЭРЭГ ХИЙЖЭЭ....ЗҮГЭЭР Л МӨНГӨ ГЭХЭЭР НҮД СОХОРДОГ

  • З
    Зочин

    Улсын үнэт өв соёл цаашлаад ҮАБайдалд холбогдох түүхийн чухал , нууц бичиг баримт гэж бсан шүү!!! Хятадууд уг материалаар Монгол улс бол Хятадынх гэж харуулах зорилгоор энэ нөхдөөс авсан гэсэн!!! Өлзийбаатарт хэн Төрийн шагнал өгч , Чулууныг хэн албан тушаалд томилов!!! Улсаа худалсан хулгайчуудын үйлдлийг соёлын өв гэдэг нэрээр биш , Улсын тусгаар тоготнолтой холбоотой чухал нууц баоимт гадагш худалдсан гэж үндэслэн цаазаар авах ял өгөх ёстой шүү!!! Хулгайчуудыг нам дараргүй бол бид хар хятадын боол болох нөхцөл бүрдэнэ шүү !!! Чулуун гэж новш шорондоо үхээрэй !!!!

  • З
    Зочин

    Нөгөө сайд бсан Чулуун биз дээ музейн удирдлага нь соёлын өв хулгайлж гаршчихсан новш эх эрноо зарж идэж буй хулгайч бна даа😡😡😡

  • З
    Зочин

    Тэр үнэт өвийг хар хятадуудад өгсөн бол бүгдийг нь хороочихмоор боловч Элбэгдорж хийсэн нүгэл нь ил болохын цагт амьд үлдэнэ гэж цаазын ялыг үгүй болгож, эх орноосоо урвах гэмт хэргийг эрүүгийн хуулиас хасчихсан. Чингэхээр нүгэлтнүүдийг яах ёстой вэ? Бүх хүн гудамжинд гарч бүгдээрээ урвагчдыг чулуугаар нүдэх үү? Хоёр, гуравхан хү бол цагдаа нар нь бөөнөөрөө дайраад барьж аваачаад шоронд чихчихнэ, магадгүй хороочихож ч магадгүй. Тиймээс монгол хүн бүр нэгдмэл, нэгэн сэтгэлээр эвсдэг сайхан уламжлалаа л сэргээмээр байна. Мэдээж гаднын гар хөл бологчид, урваачид, шарваачид хутган үймүүлнэ. Тиймээс хэн нь хэн бэ гэдгээ л сайн таньж байх ёстой.